Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хийморь" сургалтыг зохион байгуулав.

2023-09-13

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, ГХУСАЗСЗ-өөс санаачлан 2023 оны 09 дүгээр сарын 08-нд малчид, уяачид сургалт зохион байгуулах удирдамж боловсруулан  сургалтанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газарт хамтран ажиллах хүсэлт тавьж, Монгол Улсын тод манлай уяач Г.Батчулуунд урилга хүргүүлэн Улаанбаатар хотоос авчирч “Хийморь” сэдэвт сургалтыг 2023.09.13-ны өдөр амжилттай зохион байгуулж ажиллаа. Сургалтанд баг тус бүрээс 10 малчин, уяач нийт 50 хүн хамрагдлаа.

Тус сургалтанд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга Г.Мөнгөнхуяг,  Цагдаагийн газрын дарга нар оролцож урилгаар Монгол Улсын тод манлай уяач Г.Батчулуун оролцлоо.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчлан сэргийлэх талаар, гэмт хэргийн гаралтыг хэрхэн зогсооход иргэдийн оролцооны нөлөө, мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцох арга туршлагын талаар сургалт хийж малчид, уяачидтай ярилцлага зохион байгуулж тэднээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн хугцаанд хариу өгөхөөр боллоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг Хөвсгөл аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Монгол Улсын тод манлай уяач Г.Батчулуун адууг хэрхэн эдэлгээнд сургах, морь шинжих, уях, сойх, өл хоолыг тааруулах, ханах, хатгах бүх төрлийн заслын талаар сургалт зохион байгуулж адууны гэмтэл бэртлийг уламжлалт анагаах ухааны талаар хэрхэн засах, эмчлэх  талаар адуун дээр зааж үзүүлсэн бөгөөд залуу уяачдыг сугах, сумын хэмжээнд сургагч багшаар бэлтгэх залуучуудыг сонгож сургалтанд хамруулахаар боллоо.

Тус сугалтын хүрээнд уяачдын дунд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуяг хурдан удмын даагны сугалаа зохион байгуулж 4 дүгээр багийн залуу уяач Н.Батцэнгэл тодорлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%