Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТИЙН САНГИЙН ХОРООНЫ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА.

2023-05-01

                          Хөвсгөл нуурын Байгалийн Цогцолборт Газрын Орчны Бүсийн 5 сум, 1 тосгонд үйл ажиллагаа явуулдаг Зээлийн Эргэлтийн Сангийн хороодын бүсийн зөвлөгөөнийг 2023 оны 04 сарын 28-нд Алаг-Эрдэнэ сумын ИТХ-аас санаачлан Хатгал тосгонд зохион байгууллаа.

 Тус зөвлөгөөнөөр:

         Дөрвөн талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал хураасан

             БОАЖЯ-нд орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжин, орлого нэмэгдүүлж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хугацаа сунгах зэрэг асуудлаар 5 сумын ИТХ болон ЗЭС-ийн хорооны дарга нарын гарын үсэг бүхий албан бичиг хүргүүлэх

             Мөн орчны бүсийн сумдын Төрийн банкны захирлууд оролцож санал хүсэлтээ илэрхийллээ.

                   Зөвлөгөөний үр дүнд Зээлийн Эргэлтийн сангаас олгогддог байсан зээлийн дээд хэмжээ 15.000.000 сая төгрөг байсныг  30.000.000 төгрөг болгон нэмэгдүүлж чадлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%